“Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа

142200865_750696385554624_6938606611703222442_o.jpg

   Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм. Үүнд:

– Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,

– Үйлчилгээ нээсэн аж ,ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах,

– Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх,

– Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

scroll to top