1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29, 30-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-ний өдөр нутгийн зүүн хэсгээр, 2 дугаар сарын 1-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29, 2 дугаар сарын 1-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 31-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 2 дугаар сарын 1-ний өдөр нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:49 цагт очиж, иргэн О-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалсан.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат баг Хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэн ажиллаж, иргэн Ү-ын 8х12 метрийн хэмжээтэй “Баянбулаг” 8 нэрийн хүнсний дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 181 дүгээр байр байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:27 цагт очиж, тус байрны иргэн Д-ийн 10х25 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:57 цагт очиж, иргэн М-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн гудамжны 2 дугаар байранд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:56 цагт очиж, иргэн С-ийн 11х42 метрийн хэмжээтэй нийтийн байрны 5х7 метрийн хэмжээтэй өрөөний хананы хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, Ө-51°24’36”, У-100°20’24″/ 01.27-ны өдрийн 14:49 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
. Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Еншөөв багийн “Дунд дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Л нь 01.22-ны өдрийн 17:00 цагийн орчим фермийн аж ахуй дээрх байрнаасаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. “Цант” фермийн малчин Л/53 настай, эрэгтэй/ нь 01.23-ны өдөр тус аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн “Чулуутын бригад” гэдэг газар нутагладаг малчин Б гэдэг айлд мал маллахаар очсон байна гэж Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч 01.27-ны өдрийн 13:33 цагт Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ыналба хаагчид 14 км замыг туулан 07:44 цагт очиход тус байгууллагын ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/ нүүрс холигч төхөөрөмжинд цэвэрлэгээ хийх явцдаа хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР