Хүмүүнлэгийн тусламжийг 740 өрхөд хүргэнэ

142384421_4330974260251769_9087564254223168959_o.jpg

  Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх  хоёрдахь ээлжийн тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240’000 төгрөг, 127,750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгоно.

Малын эрдэс тэжээлийн өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс нэгдүгээр сард  20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Эх сурвалж: Монголын Улаанзагалмайн нийгэмлэг

scroll to top