Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо баг /сумын төвд/ хүнсний дэлгүүр 01.29-ний өдрийн 02:20 цагт шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн О-ийн “Хариатай” ХХК-ийн 8х9 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 3 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын  Санжинт багт нүүрсний уурхайн засварын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:13 цагт очиход “Шарын гол” ХК-ийн нүүрсний уурхайн “Механик засварын цех”-д хаягдал тос шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Жаргалант 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1.4 км замыг туулан 08:55 цагт очиход иргэн У-ын 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 36 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.6 км зам туулан 11:46 цагт очиход 3х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, хашаа шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:56 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:58 цагт очиход иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Т-ийн баруун хөлийн шилбэ, нүүр түлэгдсэн байсныг НТТТөвд хүлээлгэн өгсөн. 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ гэр шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 01.29-ний өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ийн 4, 5 ханатай 2 гэр шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Лүн сумын Төв багийн Рашаант амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 01:02 цагт очиход иргэн Ц-ийн байшингийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°12’36”, У-100°22’48″/ 01.29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 08:42 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 312 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°33’00”, У-100°48’00″/ 01.29-ний өдрийн 09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 314 км-т, сумын төвөөс баруун зүгт 33 км-т, Ө-51°16’12”, У-100°22’12″/ 01.29-ний өдрийн 10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 10:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 53 км-т, Ө-44°46’12”, У-107°49’12″/ 01.29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Авдарын-Уул” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 64 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ 01.29-ний өдрийн 18:00 цагийн орчим 1 хүн автомашинтай яваад сураггүй болсон тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус сумын Хайрхан багийн малчидтай малын вакцинжуулалтын гэрээ хийхээр иргэн О /54 настай, эмэгтэй/ Приус 20 загварын суудлын автомашин жолоодож яваад сураггүй болсон мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.30-ны өдрийн 00:29 цагт иргэн О-г автомашинаас нь урд зүгт 5 км-т Авдар багийн Баянгийн булаг гэдэг газар малчин Ч-ийнхээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top