Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орж, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтэрч өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2, 3-ны өдөр Хэнтэйн уулархаг нутгаар, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 3-ны өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

–   Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 12:11 цагт очиж, иргэн Б-н 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 12:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:13 цагт очиж, иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Бага-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/Малчин М-ын зөөврийн сууц шатсан тухай мэдээллийг 01.31-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид 01.31-ний өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан. Уг гал түймэрт отор хийж явсан Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин М-ын 2.6х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц бүрэн шатаж, малчин Л /26 настай, эмэгтэй/, М /48 настай, эрэгтэй/, И /49 настай, эмэгтэй/ нар нүүр, хүзүү, гарын хэсгээрээ түлэгдэж бэртсэн/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:40 цагт очиж, иргэн Д-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:07 цагт очиж, иргэн Б-ын 10х18 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон таазны хэсэг шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 322 км-т, Ө-51°13’12”, У-100°18’00″/ 01.31-ний өдрийн 10:49 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 309 км-т, Ө-51°20’24”, У-100°21’36″/ 01.31-ний өдрийн 18:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°22’12”, У-100°22’12″/ 02.01-ний өдрийн 00:49 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 01:05 цагт хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°22’12”, У-100°22’12″/ 02.01-ний өдрийн 00:49 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°16’48”, У-100°19’48″/ 02.01-ний өдрийн 01:55 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Иргэн А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 01.31-ний өдөр иргэн А/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Хавчуу” гэдэг газарт 4 км-ын радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:33 цагт түр зогсоосон. 02.01-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. /Иргэн А нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд 1 сар болж байсан/

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 01.31-ний өдрийн 14:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагч, ар гэрийнхэн малчин Г /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ний өдрийн 01:26 цагт “Шилийн тойром” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Э нь 01.31-ний өдрийн 12:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид малчин Э /37 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ний өдрийн 01:10 цагт “Алаг дулаан” гэдэг газар /гэрээс нь 30 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Шорвог нуур гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/Тус сумын харьяат малчин Б нь 01.31-ний өдрийн 18:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид малчин Б /65 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:30 цагт “Мандал” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгой багийн Баян хөндий гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 01.30-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад /мотоциклтой/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 22:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Байдраг сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ж53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ны өдрийн 01:45 цагт тус сумын Доод-Улаан хад гэдэг газар малчин Д/гэрээс нь 5 км-ын зайтай/-ынд эсэн мэнд байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Дулааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 14:55 цагт очиж, Булган аймгаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн А-ийн “Марк-2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top