Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв: 3-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 3, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 4, 5-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 09:43 цагт очиход иргэн И-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Өвдөгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ 02.01-ний өдрийн 13:00 цагт малчин айлын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Б 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Ногоо”-ны 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 13:06 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 13:15 цагт очиход иргэн Г-ийн 24х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.   

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн Харгант гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 68 км, сумын төвөөс баруун зүгт 3 км-т/Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 16:50 цагт очиход иргэн Е-ын 3 тнн өвс шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.  

Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/  Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 00:36 цагт очиход иргэн Д-ын 12×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Алтай”-н 27 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:11 цагт очиход иргэн Г-ын 10×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 03:06 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 03:14 цагт очиход иргэн Л-ын 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Иргэн А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 02.01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулах явцад тухайн иргэн нь 01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гаталга багийн “Хар-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн Э нь 01.30-ны өдрийн 21:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.01-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /18 настай, эмэгтэй/-ийг 02.01-ний өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:28 цагт Партизан багийн Задгай-д иргэн М-ийн гэрээс /сумын төв/ эсэн мэнд олсон.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top