Цахим сургалтад боловсролын байгууллагуудын төлөөллийг хамрууллаа

143127945_407017417038755_5986821908434692853_n-1-6ykkm7uy0xzxjhb1q3hy7pcudke3cuscgtj3sm54v28.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах, орчны  аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай зарим техникийн дэмжлэг  үзүүлэх” сэдэвт цахим сургалтыг зохион  байгууллаа.

   Сургалтад АҮУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, сумын ерөнхий боловролын сургуулийн 78 ажилтан,  албан хаагчийг хамруулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, норматив,  баримт бичиг, түүний  хэрэгжилтийг хангуулах,  сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулах,  стандартыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр сургуулиудад 9 нэр төрлийн гал түймэр унтраах  анхан шатны багаж хэрэгслүүдийг гардуулж өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top