Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн 10б ангийн сурагч Б.Анударь, 7а ангийн сурагч Б.Номин нарын санаачлагаар тус сургуулийнхан “Халуун дулаан сэтгэл” аяныг эхлүүлсэн билээ. Тус аян нь өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчдад тус дэм болохоос гадна сурагчдад монгол бахархлыг бий болгох, нүүдэлчин малчны өв соёлыг таниулах зэрэг олон чухал ач холбогдолтой гэж тэд үзжээ. Тэгвэл тус аянд Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар сургуулийн 39 бүлгийн 1000 гаруй сурагчид нэгдэж 1693 ширхэг лаа, 4449 ширхэг чүдэнз, 385 бээлий, 118 нэмнээ, 93 элгэвч цуглуулснаа өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Ийнхүү малчдад тусламжийн халуун гараа сунгасан сурагчдын “Халуун дулаан сэтгэл” аян үргэлжилсээр байна.