Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн сургалт, зөвлөгөөн болов

146495679_1753944168099665_1374194045813281533_o.jpg

     Дархан-Уул аймгийн  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс ИТХ-ын дарга нарыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

  Тус зөвлөлөөс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх, аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулан ажиллах юм.

Хуралдааны үеэр Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, багаж зэвлэмжтэй танилцлаа гэж Дархан-Уул аймгийн  Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top