Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Задгай”-д 02.05-ны өдрийн 19:30 цагт айлын гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн А-ын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нарлаг”-ын 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:41 цагт очиход иргэн Д-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Орон сууц багийн 27 дугаар байранд орон сууцны байрны тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:48 цагт очиход иргэн Г-ийн байрны тагт дээр эд зүйл шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:25 цагт очиход иргэн С-ийн эзэмшлийн “Экстрал” загварын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:30 цагт очиход иргэн Т-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Баянцагаан”-ы 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:26 цагт очиход иргэн Т-ийн 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Эрдэм хорооллын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 20:15 цагт очиход иргэн Т-ын 5×7 метрийн хэмжээтэй байшин байшин шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 21:33 цагт очиход иргэн Д-ийн 10×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны “Задгай”-д ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 18:39 цагт хүлээн авсан. нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км зам туулан 19:00 цагт очиход “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн “Хино” загварын автомашин онхолдож жолооч Н /31 настай, эрэгтэй/ хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Жаргалант багийн 3 дугаар гудамжинд бохир усны нүхэнд нэг хүн унасан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 22:23 очиход иргэн М /59 настай, эрэгтэй/ 6 метрийн гүнтэй бохир усны нүхэнд унаж гэмтсэн байсныг эсэн мэнд гарган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

scroll to top