Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 245 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 69 нь гал түймэр, 4 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 246 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.