Аймгийн “Тэргүүний агентлаг”-аар шалгарлаа

145264128_1377044722655923_1409058591254312823_o.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж “Тэргүүний агентлаг”-аар шалгарлаа.

  Тус газар нь өнгөрөгч 2020 онд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 331 дүгээр тогтоолоор Хужирт суманд Эрэн хайх аврах бүлгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Аврах бүлэг нь Хужирт, Бат-Өлзий сумдын 414,5 га талбай бүхий бүс нутгийг хамран 2852 өрх, 9872 хүм амд хүрч үйлчилж байна.

Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн цэгийн үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой камержуулалтыг хийж гүйцэтгэлээ.

Мөн “Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх  хүрээнд их засварыг хийж, бялдаржуулах өрөөг иж бүрэн тоног төхөөрөмжөөр тохижууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top