Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Ховд аймгийн зарим нутгаар цас орсон. Баян-Өлгий аймагт цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 13, 14-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам  туулан 10:49 цагт очиход иргэн Ө-ийн 5 ханатай 2 гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Х /13 настай, эрэгтэй/, Я /7 настай, эмэгтэй/, Т /5 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэй хорооллын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.3 км зам туулан 14:07 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /49 настай, эрэгтэй/ 2 гарын сарвуу хайрагдсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 16:01 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 16:07 цагт очиход иргэн М-ын 10×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут тус ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:32 цагт очиход иргэн Л-ийн 20×60 метрийн хэмжээтэй сендвичэн барилга шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Еншөөв багийн “Баянхошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 19:45 цагт очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд бэлэн гоймон ачин зорчиж явсан иргэн Г-ын “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байсныг 2 цаг 27 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 118 км-т, Ө-47°42’36.0, У-117°03’00.0/ 02.10-ны өдрийн 00:59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООФХ-ээс цахим шуудангаар 01:12 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газараар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж иргэн Э /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/Тус сумын харьяат малчин С нь 02.08-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 бүлэгт хуваагдан малчин С /31 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 1 дүгээр бүлэг гэрээс нь зүүн зүгт 15 км-т Мандалын говь гэдэг газарт 5 км, 2 дугаар бүлэг зүүн урд зүгт 20 км-т Юмбүү дэрсний-Ус гэдэг газарт 6 км, 3 дугаар бүлэг баруун зүгт 10 км-т Ягаан толгой гэдэг газарт 8 км-ын тойрогт тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон. 02.10-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top