1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хаалга онгойлгох: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарт бага насны хүүхэд хаалгаа тайлахгүй байна онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг 2016.01.06-ны 00:52 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О-н гэрийн хаалгыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад С.Бүрэнжаргалын зөвшөөрлөөр онгойлгон тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Баруунтурууны давааны доор автомашин цасанд суучихлаа гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.01.06-ны өдрийн 03:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж RAV-4 загварын автомашин цасанд суусан /шатахуун нь дууссан/ байсан тул автомашиныг орхин иргэн З /39 настай, эрэгтэй/, Д /41настай, эрэгтэй/ нарыг авран аюулгүй газар хүргэж өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 äóãààр баг, Íàíçàäûí 3 дугаар гудамжинд áàéøèí шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 14:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аюушийн 22 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 13:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 5Б байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /52 настай, эмэгтэй/ утаанд хордсон байсныг авран хамгаалж аймгийн ТТТ-ийн эмч Б.Мөнхзаяад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 18:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 19:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баянхан багийн 2 дугаар хэсэгт дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР