Үндэсний семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Гамшгийн эрсдэлийг бууруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах нь” үндэсний сургалт семинар өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус семинарын хүрээнд өнөөдөр Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, түүнийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд хэрхэн тусгах, Гамшгаас хамгаалах мэдлэгийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, иргэд, олон нийтийн төлөөлөлд нэгдсэн бодлогын хүрээнд хэрхэн системтэй олгох, гамшгаас хамгаалах мэдлэгийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах нь ямар ач холбогдолтой болох, Хот байгуулалтын бодлогод гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгах талаар батлагдан гарсан бодлогын баримт бичгүүдийг танилцуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцүүлэх юм.

Түүнчлэн Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын газар хөдлөлтийн эмзэг байдлын хурдавчилсан үнэлгээ, Инженерийн барилга, байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан боловсруулах ажлыг танилцуулж, орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах ололт, амжилтыг хэлэлцэнэ.

9X1A42369X1A4219

9X1A4256

scroll to top