Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

144744567_2601818003444459_474859642555629388_n-1.jpg

УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top