Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гадна орчныг мананцаржуулан ариутгах хоёр төхөөрөмж хийж, албаны хэрэгцээнд ашиглаж эхэллээ.
Тус төхөөрөмжийг “Гүүд Нэйборс” Олон улсын төрийн бус байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбарт төсөл бичиж, хөрөнгийг нь шийдвэрлүүлсэн байна.
Алба хаагчид мананцаржуулан ариутгах шинэ төхөөрөмжөөр байгууллагын гадна талбай болон автомашины тавиуланд нийт 800 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.