Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Төв аймгийн зарим нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн “Марал худалдааны төв” хүнсний дэлгүүрийн урдХогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:35 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:46 цагт очиж иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /64 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн Баянхангай гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:57 цагт очиж иргэн Б-ын 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:01 цагт очиж иргэн Д-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 22:52 цагт очиж иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд зүйлс шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 02:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 02:48 цагт очиж иргэн Ц-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 48 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 05:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:34 цагт очиж иргэн З-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, Ө-51°22’12”, У-100°25’12″/ 02.11-ний өдрийн 18:29 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, Ө-45°22’48”, У-97°39’00″/ 02.12-ны өдрийн 00:06 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн “Хадтын гуя” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 7 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Малчин Х нь 01.11-ний өдрийн 04:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 02.11-ний өдрийн 14:12 цагаас эхлэн тус сумын Бурхи 9 дүгээр багийн малчин Х /52 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:16 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 500 м зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top