Шинжилгээнд 36069 иргэн хамрагджээ

covid-19-шинжилгээ.jpg

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хоёрдугаар сарын 11-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоосон.  Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 12-нд 36069 иргэн PCR шинжилгээнд хамрагджээ.

Нийслэлийн дүүргүүдэд шинжилгээнд хамрагдсан байдал

  • Сонгинохайрхан- 9343
  • Баянзүрх- 9301
  • Баянгол- 7701
  • Сүхбаатар- 2968
  • Хан-Уул- 3515
  • Чингэлтэй дүүрэг- 3224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1.414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

scroll to top