Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

DSC_8056-Small-768x508-1.jpg

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг хурал боллоо.

Хурлаар зөвлөлийн 2021 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллааганы төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.

Мөн энэ үеэр зөвллөийн гишүүдэд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол, зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг танилцуулж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулж,  “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top