1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорноговь, Өвөрхангай, Увс аймгийн нутгаар цас орж, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 24-нд нутгийн зарим газраар 14-16 м/с, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 07:55 цагт очиж, иргэн Д-ийн 2 метр хашаа шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:40 цагт очиход иргэн Х-ийн 8×9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Заамар сумын Төв багийн 5 дугаар хэсгийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн байшин, амбаар, гарааш шатсан тухай мэдээллийг 02.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Б-ын 12х10 метрийн хэмжээтэй байшин, амбаар, гарааш шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:32 цагт очиж, иргэн Б-ийн 15х23 метрийн хэмжээтэй 4 давхар байшингийн 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 4 цаг 30 минут цаг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР