Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч  УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар  малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.06-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч Гал  унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.06-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч Гал  унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.06-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч Гал  унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.06-ны өдрийн 19:31 цагт хүлээн авч Гал  унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Д-н уурын зуухны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 04:42 цагт хүлээн авч Гал  унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top