АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг иргэний харилцааг дэмжих нэгжээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө.
Тус нэгжээс 10 000 ширхэг амны хаалт, 3000 ширхэг нүүрний хаалтыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, халуун сэтгэлийн хандив өргсөнд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.