Улсын хэмжээнд 02 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 29 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн нэг нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 6 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 5 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 269 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.