Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т /Ө-46093/00//, У-91020/00/// 2016.01.07-ны өдрийн 05:29 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М-аас тодруулахад тухайн газар нь тус сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар бөгөөд оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн. Ямар нэгэн хохирол учраагүй байна.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г,А, О.Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;        

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн 544 дүгээр хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;      

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар  малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар  малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.     

2. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” ХХК-ийн ажилчдын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван цүүр” өрхийн эмнэлэгийн 10х13 метрийн хэмжээтэй байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 10:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Уг гал түймрийн улмаас Гал унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Б /20 настай, эрэгтэй/ байшингийн дээврээс унаж гэмтсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Тэнгэрийн-Үүд төрийн бус байгууллагын нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 02:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Таван буудал” автобусны буудлын дэргэд авто замын зорчих хэсэгт 76-36 УБЧ улсын дугаартай суудлын автомашины жолооч М /55 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөсний улмаас авто замын хажуугийн төмөр хашлаганы завсар чихэгдэж нас барсан тухай дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж Ж /25 настай, эмэгтэй, жирэмсэн/-ийн цогцсыг төмөр хашлаганаас  гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах байрны 5 дугаар давхрын тагтнаас хүн унах гээд дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /52 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтнаас унаж гэмтсэн байсныг ГССҮТ-д;

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Хийморь” хотхоны 30 дугаар байранд оршин суух иргэний хаалга онгойлгох тухай дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 03:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж цээжин тус газраа 2 хутгалуулж нас барсан иргэн Ө /24 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top