Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

156790424_2881747948738404_6837776667690261582_n-6z06i7zcnm9ybfk4c4grrpkndsky47a44t3cphroyf4.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах 34,74 дүгээр ангийн алба хаагчдын 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад-Хүүхдийн оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

 Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэн хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой тус уралдаанд 14 хүүхэд оролцсон байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт 71 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Т.Одбаяр, дэд байрт Баянгол дүүргийн 51 дүгээр  сургуулийн 12а ангийн сурагч Д. Бадамханд, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Мөнх-Од нар шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top