“Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн болон төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2016 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын албан хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод нийт удирдлагуудад ажлын амжилтыг хүслээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2016 онд, “Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх” гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.