Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус байна.

Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчингийн 2 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 08:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:58 цагт очиж иргэн Т-ийн гэрт эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайзын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 09:35 цагт очиж иргэн Ө-ын 7х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Харганатын-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т 03.06-ны өдрийн 14:20 цагийн орчимд 2 айлын гэр шатсан тухай мэдээллийг 03.06-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түвшинширээ сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газар очиж малчин Ч-ийн 4 ханатай 1 гэр, Б-ын 5 ханатай 1 гэр тус тус шатсаныг шалтгаан нөхцлийг тогтоохоор ажилласан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:13 цагт очиж иргэн Д-ийн 9х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Чулуут” хорооллын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:38 цагт очиж А-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:59 цагт очиж иргэн А-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Дархан сумын Мэргэн хошуу багийн “Жавхлант” хорооллын 5 дугаар гудамжинд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 45 км зам туулан 23:54 цагт очиж иргэн Ш-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Дархан” багийн бага дарханы урд задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 03:28 цагт очиж иргэн Г-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 06:12 цагт очиж иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1:08 цаг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28 дугаар байранд бага насны хүүхэд цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км замыг туулан 19:13 цагт очиж иргэн Т /2 настай, эрэгтэй/ жижиг өрөөндөө цоожлогдсон байсныг 25 минут ажиллаж хаалгыг онгойлгон тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top