1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-ний өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 10-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи их төлөв баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг, “Хөтөл” хорооллын задгай хураалгаатай мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 10:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:14 цагт очиж, иргэн Н-ын мод хатаалганы цехийн хураалгаатай 303 мод шатаж байсныг байсныг 2 цаг 46 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Хадат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Г-ийн 2 гэр 03.07-ны өдрийн 08:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 03.07-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Гал түймэрт малчин Г-ийн 5 ханатай 2 гэр шатсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3.5км замыг туулан 21:38 цагт очиж, иргэн О-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, цонхны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн “Наран” хороолол гэр шатсан тухай мэдээллийг 03.08-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатсаныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР