1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Мөнх жаргалант”-ын 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:17 цагт очиход иргэн Я-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 02:39 цагт очиход иргэн Б-ын “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн “Цуянгийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ Малчин А-ийн 5 ханатай гэр 03.08-ны өдрийн 16:00 цагт шатсан шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Богд сумын харьяат малчин А-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 05:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 400 метр зам туулан 05:16 цагт очиход иргэн С-ийн “Пажеро” загварын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°25’12.0″ У-100°14”24.0”/03.08-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР