Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдэв

12_2-6quk7rhyywfm2ai37xn64vuqrbjtqo4nuku4b2mlmio-6siitu6nn3c0zpi78qi7ennklp9fo04lsej13doiqm8.jpg

Улсын хэмжээнд 03 дугаар  сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 69 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

  Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 55  нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

   Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн  нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 321 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top