Улсын хэмжээнд 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 69 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 55 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 321 тохиолдол бүртгэгдсэн байна.