Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар болсон. Энэ дагуу вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэгт 44 багийн 357 хүн ажиллаж байна.
Түүнчлэн дээрх цэгүүдэд өнөөдөр 65 байгууллагын 13740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
Үүнд, Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны хүмүүс багтаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС