Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с. Увс нуурын хотгороор 5-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн Их-Уулын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:09 цагт очиход иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар доторх эд зүйлс шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 345 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, Ө-51°19’12”, У-100°23’24″/ 03.09-ний өдрийн 16:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 16:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР