Гал өөдлөн мандахыг бэлгэддэг учир асаагуур цуглуулж эхэлсэн

1313.jpg

     “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн химичин аврагч, дэд ахлагч Т.Очбаяр оролцож байна.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 4 дэх жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Анх 2017 онд сантехникч, мужаанаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцан, аврагч, гал сөнөөгч мэргэжлийг эзэмшиж, 2019 оноос Эрэн хайх, аврах бүлгийн химичин аврагчаар томилогдон ажиллаж байна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

     -2008 оноос хойш Ziррo асаагууртай тэлээг зүүж эхэлснээр асаагуур цуглуулж эхэлсэн байна. Монгол эр хүн эртнээс гаанс, гал зэргийг биедээ авч явдаг байсан уламжлалыг хадгалах нь бас нэгэн шалтгаан болжээ. Гал нь өөдөө мандахыг бэлгэддэг тул асаагуураа биедээ байнга авч явдаг байна.

  -Одоогоор 80 орчим асаагууртай. Ихэвчлэн Ziррo, хий, газ, очлуур гэх мэт. Найз нөхөд, ажлын хамт олон нь түүний сонирхлыг дэмжиж, асаагуур бэлэглэхээс гадна өөрөө худалдан авдаг.

–  Асаагуур бүр нь өөрийн гэсэн өнгө, хэлбэр, дүрстэй. Тухайлбал, суман, эмэгтэй хүний уруулын, автомашины, сүлд модны, лаазтай ундааны гэх мэт.

– Хамгийн содон нь 2008 оны Бээжингийн олимпийн шувууны цэнгэлдэх хүрээлэнгийн  хэлбэртэй асаагуур гэнэ.   

Суман хэлбэртэй асаагууруудыг олоход их хэцүү. Ихэнх хүмүүс асаагуур гэж хардаггүй ямар бууны сум бэ гэж эндүүрч асуух нь бий” хэмээв.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top