Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 92 гал түймрийн улсын хяналтын байцаагч хамрагдсан юм.
Алба хаачдад “Гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох”, “Гал түймрийн улсын хяналтын галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон барилгын зураг төсөлд хяналт хийхэд анхаарах асуудал”, “Гал түймрийн эрсдэлийн үнэлгээний тайлан хянах” зэрэг сэдвийн хүрэээнд мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.