Тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардах хуваарьтай байна

152530768_2614312892194970_6390346662478336614_o-6yyoms6fxnzwmsxa2qgzkicvkjlvb9qc455itmy7lmo.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top