Дархлаажуулалтад өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж, байгууллагын 20,158 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Төлөвлөгөөний дагуу 43 цэгт 102 багийн 746 эмч ажилтан ажиллах юм.
Өчигдөр буюу 12-ны өдрийн 19:00 цагийн байдлаар 16,481 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна.