Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 12-14 градус дулаан байна.

   Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

 – ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д цайны газрын гал тогооны өрөөнд цахилгаан бараа шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 14:39 цагт очиход “Дельта комплекс дриленг” ХХК-ийн ажилчдын цайны газрын 2х2 метрийн өрөөнд цахилгаан бараа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ эксковатор шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 15 км зам туулан 20:46 цагт очиход “Орон нутгийн Таван толгой” ХХК-ийн эзэмшлийн “Хюндай” загварын эксковатор шатаж байсныг 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ар согоот”-ын 1 дүгээр гудамжинд модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 11:01 цагт очиход иргэн Г-ын 1х1 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүргэд багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 15:43 цагт очиход иргэн Ж-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайтын богино” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:24 цагт очиход иргэн Т-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т,Ө-51°23’24.0″ У-100°23’24.0″/ 03.12-ны өдрийн 15:05 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:15 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

   4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 4 дүгээр байанд хүүхэд төмөр хаалганы цоожны нүхэнд хуруугаа хийж гацаасан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км зам туулан 16:15 цагт очиход иргэн А/10 настай, эрэгтэй/ нь төмөр хаалганы цоожны нүхэнд дунд хуруугаа хийж гацаасан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top