Ирэх даваа гарагаас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлана

rYsjZfNkXCf7HKc6N8sG-6ynf979kqb5gyggxs6va1vdfa3ydc1g63agpljvxo3k.jpg

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас ирэх даваа гарагаас буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Үүнд,

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско, кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ 

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top