1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймагт цас орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 16-18 м/с, зарим газраар 28 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө хүйтэрч 9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус дулаан, бусад нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.
Төлөв байдал: 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с, 18-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16-аас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын автобусны буудлын авто замын зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:27 цагт очиход “Тэнүүн-Огоо” ХХК-ийн эзэмшлийн Шар хад-III, IV хороолол чиглэлийн иргэн Б-ийн жолоодож явсан “Даевоо ВС-106” загварын том оврын автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:35 цагт очиход иргэн Н-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаарт байсан өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Булагийн дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 18 км-т/Малчин Г-ийн өвөлжөөний бууц, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 18 км замыг туулан 16:11 цагт очиход малчин Г-ийн өвөлжөөний бууц, хураалттай 1.1 тонн өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн “Улаан толгойтын бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Малчин Б-ын өвөлжөөний хашаа, саравч шатсан тухай мэдээллийг 03.13-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдийг очиход малчин Б-ын өвөлжөөний хашаа, саравч шатаж байсныг 4 цаг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:22 цагт очиход иргэн Т-ын амбаарын дээвэр, 2 боодол комиссын бараа шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 27 дугаар гудамжинд гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 05:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:05 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ус цаг уурын гаралтай осол:
Хүчтэй салхи шуурга: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Улааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн өмнөд зүгт 25 км-т/ Иргэн А, Т, М нарын 3 гэр 03.13-ны өдрийн 17:10 цагийн орчим хүчтэй салхины улмаас нурсан тухай мэдээллийг 03.13-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:30 цагт очиход иргэн А, Т, М нарын 8 ханатай 3 гэр хүчтэй салхины /19 м/с-30 м/с/ улмаас нурсан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цасанд суусан: Увс аймгийн Тариалан сумын Тээл багийн ‘’Хөх үхэртийн гэдэс’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 03:10 цагт очиход Увс нуураас Улаангом сумын чиглэлд иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргасан.
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн ‘’Хөндлөн’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 13 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 13 км замыг туулан 03:48 цагт очиход 8 дугаар багийн Хөндлөнгөөс Улаангом сумын чиглэлд иргэн Д-ийн “Старикс” загварын cуудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг татаж гаргасан.
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн ‘’Цагаан даваа’’ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 310 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Улаангом сумаас Өндөрхангай сумын чиглэлд зорчиж явсан Б-ийн жолоодож явсан “Фургон” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ цасан суусан дуудлагаар 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 07:32 цагт цасанд суусан автомашиныг татан гаргасан тул Онцгой байдлын алба хаагчид буцсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР