Шуурхай штабт ажиллаж, цахимжуулах үүргийн биелэлттэй танилцав

158477789_285664279735365_5282651182424054967_o-1.jpg

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабад ажиллаж, цахимжуулах үүргийн биелэлттэй танилцлаа.

Шуурхай штаб нь  үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, технологийн шийдлийг ашиглан, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдварын тандалт судалгааны ажлыг хиймэл оюун ухаан, цахим систем ашиглан сайжруулахаар ажиллаж байна.

Ингэснээр лавлагаа мэдээллийн олон дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн систем, программд холбох, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаарх иргэдийн гомдол саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх, вакцинжуулалт, тусгаарлалт, халдваргүйтгэл ариутгалын талаар иргэдийг мэдээллээр хангах ажлыг хариуцсан 24 цагийн мэргэжлийн шуурхай мэдээллийн багийг ажиллуулах асуудлууд шийдэгдэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top