1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Цагаан даваа” гэдэг газар өвөлжиж буй Б /56 настай, эрэгтэй/ 2016.01.07-ны өдрийн 13:00 цагийн орчим хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 35 иргэн, 7 автомашин, 9 морьтон, нийт 45 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2016.01.08-ны өдрийн 18:16 цагт гэрээс нь баруун хойд зүгт 1 км орчим зайтай газраас цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнтолгой багийн иргэн А 2016.01.05-ны өдөр сумын эмнэлэгт ирж хэвтэн 2 ихэр хүүхэд төрүүлсэн, эхийнх нь бие сайжрахгүй шээс нь хаагдан, биеийн халуун нь буурахгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээ байсан учир эх, хүүхдүүдээс хамрын арчдас авч ХӨСҮТ-д хүргүүлэхэд 2016.01.07-ны өдрийн хариугаар “А хүрээний Н1N1” өвчин болох нь тогтоогдсон.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Авто тээврийн 5 дугаар баазын тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 14:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Хуурай мухар”- ын аманд иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжид иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 02:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын автобусны буудлын хойно иргэн Б-ийн эзэмшлийн тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 03:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжид иргэн Б-ийн “Парада” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.08-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 8 дугаар гудамжид иргэн Д-ийн хашаанд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний 02:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч,
Булган аймгийн Булган сумын Хужирт багийн 2Б 8 дугаар гудамжид иргэн У-ын байшин шатаж байна гэсэн дуудлыг 2016.01.09-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч Гал Унтраах Аврах 20 дугаар ангийн 17 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талын дулааны худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2016.01.08-ны өдрийн 21:49 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР