Э.Сугирзав: “What3words” байршил тогтоох аппликейшн ашиглан иргэний амь насыг хамгаалсан

Shuurga.mpg_snapshot_00.29.521.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор,  ахлагч Э.Сугирзав албанд хэрэглэгддэг “What3words” байршил тогтоох аппликейшн ашиглан төөрсөн иргэний амь насыг авран хамгаалсан.

  Тухайн иргэн нь  энэ сарын 14-ний өдрийн 20:37 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсны улмаас төөрсөн гэсэн дуудлагыг өгсөн бөгөөд гар утас нь сүлжээтэй байсан тул “What3words” байршил тогтоох аппликейшн ашиглан иргэн Б-д зүгийг зааж, сумын төвд гэрт нь эсэн мэнд ирүүлсэн юм.

scroll to top