1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32 дугаар байрны 5 давхарт тоотод бага насны хүүхэд хажуу өрөөндөө түгжигдсэн хаалгаа онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 15:41 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /3 настай, эмэгтэй/ түгжигдсэн байсныг гарган ээжид нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн А, Г, Т нарын суурьт 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын урд өвс борлуулах зогсоол дээр автомашин, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг Гэндэнгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 20:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гал тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 21:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Соёлын төвийн өргөө Сод монгол ХХК-ийн төв офисс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.10-ны өдрийн 03:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагтын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.10-ны өдрийн 02:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.10-ны өдрийн 03:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР