Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн 6 дугаар гудамжинд 03.19-ний өдрийн 09:30 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн У-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 10:29 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Хэрэмтэй хорооллын 4 дүгээр гудамжинд 03.19-ний өдрийн 12:00 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн М-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Задгай”-д  03.19-ний өдрийн 18:10 цагт байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.Соёлын төвийн 24х12 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг 19:30 цагт тус сумын Засаг даргын орлогч 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Задгай”-д хатуу хучилттай автозамын хажуугийн төмөр хашлагыг нийтийн тээврийн жижиг оврын автобус мөргөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км зам туулан 11:02 цагт очиход “ББ-Од” ХХК-ийн “Асио” загварын автобус төмөр хашлага мөргөж жолооч Т /60 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д  2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км зам туулан 22:15 -агт очиход  иргэн Э-ийн “Пруис-20” загварын суудлын автомашин иргэн Б-ийн “Лексус LS-200” загварын автомашинтай мөргөлдөн иргэн А /31 настай, эрэгтэй/, иргэн У /39 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг ЯТТТ-д, иргэн Г /30 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Алсын худаг багийн “Бор толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 9,7 км-т/ ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 9,7 км зам туулан 00:35 цагт очиход Улаанбатар-Дорноговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин онхолдож иргэн Э /52 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км зам туулан 16:18 цагт очиж удаж муудсан /нэр, хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top