1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 6 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-ийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн 544 дүгээр хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар нэгтгэлийн хашаанд иргэн Э-ийн эзэмшлийн 95-18 УНИ улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.11-ний өдрийн 12:48 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.11-ний өдрийн 13:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.11-ний өдрийн 19:33 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн “Өмхий худаг” гэдэг газар иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.11-ний өдрийн 13:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ийн эзэмшлийн аж ахуйн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.11-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР