Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с даван салхилж, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с даван салхилж, шороон шуурга шуурна. 27,28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 05:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:36 цагт очиход 6х10 метрийн хэмжээтэй 3 давхар орон сууцны 2 давхрын иргэн Б-ийн байрны тагт, гадна өнгөлгөөний хөсөнцөр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн У /35 настай, эмэгтэй/-ийн нуруу гэмтсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мод үржүүлэх багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:17 цагт очиход иргэн Б-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 23 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:39 цагт очиход иргэн Ц-ийн 3х3 метрийн хэмжээтэй тахианы байрны дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Таун хаус” хотхонд  хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 01:03 цагт очиход иргэн Х-ийн 10х4 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Яруугийн голын гүүр’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Иргэн О автомашинтай голоор зорчиж яваад мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 14:25 цагт очиход тус аймгийн Эрдэнэхайрхан сумын ‘’Айраг’’ гэдэг газраас Алдархаан сумын ‘’Худагийн-Эх’’ гэдэг газрын чиглэлд иргэн О-ын жолоодож явсан “Пронтер” загварын ачааны автомашин “Яруугийн гол”-оор зорчиж явахад мөс цөмөрч суусан байсныг 20 минут ажиллаж татаж гаргасан.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ханбогд” амралтын газраас “Богд-Уул”-ын чиглэлд аялаж явахдаа иргэн Б хөлөө хугалсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10.5 км замыг туулан 16:13 цагт очиход Баянгол дүүргийн иргэн Б /57 настай, эмэгтэй/ “Богд-Уул”-аас бууж явахдаа зүүн хөлийн шилбэний савхан яс нь хугарсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, НТТТ-д хүлээлгэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top