Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа.
Уг өөрчлөлтөөр БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах тийзийн захиалгаа хийхээр боллоо.
Иймд Консулын тойргоос эх орондоо буцах хүсэлтэй иргэд цаашид “Миат” компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиална уу.
Билет захиалга:
MIAT Улаанбаатар хот дахь билетийн касс:
Утас: +976-11-322118, 11-322-118, 11-322144, 11-313-385
Цахим шуудан: ttt2@miat.com
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ