1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цасаар шуурсан. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Муруй-Улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ Малчин Т-ын өвөлжөө 03.26-ны өдрийн 23:40 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Т-ын 40х50 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 03.27-ны өдрийн 05:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:00 цагт очиход иргэн Б-ийн 19-33 “Абанте-ХД” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Улаанхуаран” -гийн 1 дүгээр гудамжинд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 09:18 цагт очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Ар бүрэг нагал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ Малчин Г-ийн малын хашаа шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Г-ийн 16х8 метрийн хэмжээтэй малын хашаа 03.27-ны өдрийн 11:00 цагт шатсаны улмаас 26 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Шар хоолой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 15 км-т/ Доод төгөл Хөх гацаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 11:34 цагт очиход иргэн М-ийн 8 ханатай гэр, иргэн Д-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Булагт”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 12:25 цагт очиход иргэн Ш-ын 7×9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Шинэ хороолол”-ын 12 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 14:35 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо шар өвс шатсаны улмаас ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 07:56 цагт очиход “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн эзэмшлийн “Газ-66” ачааны автомашин, 2 га газар шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Булган сумын Өндөр хошуу багийн “Үнсний хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс урд зүгт 5 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 1600 га талбай шатсан.
4.Ус цаг уурын гаралтай аюул үзэгдэл:
Хүчтэй салхи шуурга: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Бор ширээт гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ 03.26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас иргэн А. С нарын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.Иргэн А-ийн 4 ханатай гэр, Ц-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 03.27-ны өдрийн 13:25 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол, Тэлмэн, Бүрэн багт 03.26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас 6 айлын гэр, 25 айлын хашаа, мөн 5 барилгын дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн М-ын 4 ханатай, Э-ийн 4 ханатай, М-ийн 4 ханатай, Г-ын 4 ханатай, Ц-ийн 4 ханатай, “Хүслэнт хүдэр” ХХК-ийн 5 ханатай гэр тус бүр нурж, хүүхдийн цэцэрлэгийн тоглоом эвдэрч, музейн барилгын төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, наадмын талбайн сүүдрэвчний төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, худагийн төмөр дээвэр хууларч унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 03.27-ны өдрийн 13:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ 03.26-ны өдөр салхины хурд 18-22 м/с хүрсний улмаас иргэн Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 03.27-ны өдрийн 20:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 26 км-т/ 03.27-ны өдөр салхины хурд 22 м/с хүрсний улмаас иргэн С-ын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн С-ын 4 ханатай 2 гэр нурж унасан мэдээллийг тус сумын Засаг дарга 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Нисэхийн 6 дугаар гудамжинд 03.27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй блокон хашаа нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй блокон хашаа нурж унасны улмаас 20 бог мал дарагдаж хорогдсон тухай мэдээллийг 11:37 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Ар жаргалант багийн “Ар жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ 03.27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас 2 гэр нурж, 1 байшингийн төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй агуулахын төмөр дээвэр хууларч, Хангал, Сангийн далай багт иргэн Б, Ц нарын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 12:28 цагт аймгийн Онцгой байдын газарт ирүүлсэн.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Өлзийтийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ 03.27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас малчин Б-ын гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Б-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант багийн “Дээд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 03.27-ны өдөр салхины хурд 24 м/с хүрсний улмаас малчин Г-ийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Г-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн “Задгай”-д 03.27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас Барилгын дээвэр, дулаалга хууларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төмөр дээвэр, Ахмадын өргөөний барилгын дулаалга тус тус хууларсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 15:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн 6 дугаар гудамж 03.27-ны өдөр салхины хурд 30 м/с хүрсний улмаас 1 айлын байшингийн төмөр дээвэр хууларсан, 1 айлын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн төмөр дээвэр, иргэн Б-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дорноговь аймгийн Мандах сумын Алхан тээг багийн “Шавагтай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 03.27-ны өдөр салхины хурд 16-20 м/с хүрсний улмаас мотоциклоор мал хариулж явсан 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 22:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат малчин Г /50 настай, эрэгтэй/, Э/50 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.28-ны өдрийн 00:40 цагт тус багийн Хулангийн булаггэдэг /гэрээс нь зүүн зүгт 20 км/-аас эсэн мэнд олсон.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Босгын хаяа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ 03.26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас малчин Л, Б нарын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Л, Б нарын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 03.27-ны өдрийн 15:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
– Цасан шуурга: Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ 03.27-ны өдрийн 09:00 цагт цасан шуурга шуурч салхины хурд 20-25 м/с хүрсний улмаас мотоциклоор мал хариулж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Д /54 настай, эрэгтэй/-ийг 12:40 цагт тус багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Их-Айргийн шил” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ 03.27-ны өдрийн 09:00 цагт цасан шуурга шуурч салхины хурд 20-25 м/с хүрсний улмаас явганаар мал хариулж явсан 1 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Л/32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:20 цагт тус багийн “Их-Айргийн шил” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР